Нээлтэй хаалганы өдөрлөг

Аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны А/591 тоот захирамжийн дагуу "Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх"  зорилготой   ажлын хэсэг    нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулан ажиллаа. Аймгийн Засаг даргын тамгын газрын ХШҮ хэлтсийн Л.Мандал даргаар ахлуулсан ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар байгаа бөгөөд салбар салбарын хүрээн дэх ажил, үйлчилгээг орон нутгийн малчид, ард иргэдэд хүргэн ажиллахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл ажил, Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт, Өвс тэжээлийн татан төвлөрүүлэлтийн асуудлаар ажиллаа. Малчид ард иргэд өргөнөөр оролцлоо. 

2022-09-27 00:00:00