ЗАГ СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТҮҮХ

Заг сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Давшилт нэгдлийн Боловсон хүчин Б.Дуламсүрэн, ХАА-н банкны тооцооны төвийн эрхлэгч Б.Түмэнжаргал, 8 жилийн сургуулийн багш Т.Алтанцэцэг, Санхүү тасгийн ня-бо С.Сарантуяа нар, Тэргүүлэгчээр Номын санч Н.Өлзийдэлгэр, багш С.Цэрэндулам, Ө.Даваа, О.Мөнхдалай, Х.Сувдхүү, Ж.Дэлгэр, Б.Даваасүрэн, Н.Болормаа нар  

1995 - 2015 он  Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Х.Сувдхүү, тэргүүлэгчээр Ш.Оюунтогтох, Д.Дуламсүрэн, Д.Мөнхнасан, Б.Амардэлгэр, Л.Өлзийбаяр, Ж.Пүрэвсүрэн нар   

2015 оноос Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Х.Сувдхүү, тэргүүлэгчээр Ш.Оюунтогтох, Д.Дуламсүрэн, Д.Дэлгэрцэцэг, А.Хишигбуян, Б.Амардэлгэр, Д.Дорждулам нар ажиллаж байна. 

Эмэгтэйчүүдийн зөвлөл нь ажлаа тогтмолжуулж 2005 оноос хойш сумын эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, шилдэг тэргүүний эхчүүдийг алдаршуулах тэдгээрээр дамжуулан хүүхэд, залуучуудын хүмүүжилд нөлөөлөх, нэн ялангуяа залуу гэр бүлд үлгэр дууриалал болгох зорилгоор  жил бүр  Настан ээж, Сургаалт ээж,  Элбэрэлт ээж,  Халамжит ээж,  Өнөр ээж,  Энэрэлт ээж,  Бүтээлч ээж, Буянт ээж, Ачит ээж зэрэг Өргөмжлөлт ээжүүдийг алдаршуулан нийт 136 ээжүүдийг хамруулсан байна.

2015 оноос уламжлал болгон Эхчүүд, эмэгтэйчүүд оролцсон “Сүү өргөх ёслол” –ын үйл ажиллагааг явуулж байна.

2017 онд анх удаа  Ихрүүдийн баярыг зохион байгуулан  Үүнд :10 гэр бүлийн 20 ихэр хүүхдүүдэд Хүндэтгэл үзүүлэв.

2023-12-12 00:00:00