Цэцэрлэгийн танилцуулга

НЭГ. БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Манай цэцэрлэг нь 1965 онд хүмүүжүүлэгч 1, асрагч 1, 25 хүүхэдтэй байгуулагдсан. 1981 оноос 2 бүлэгтэй 50 хүүхэдтэй, эрхлэгч 1, хүмүүжүүлэгч багш 1, сахиул 1, тогооч 1,туслах тогооч 1,асрагч 1 бүгд 7 хүний орон тоотой болж өргөжсөн.

1987 онд Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 50 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орж стандартын тохилог сургалтын таатай орчин бүрдүүлэн сумын сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлэх болсон.

2012 онд 75 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн ортой орчин үеийн стандартад нийцсэн шинэ цэцэрлэг ашиглалтанд орсон.  

ХОЁР.БАЙГУУЛЛАГА

2021-2022 оны хичээлийн жилд эрхлэгчээр Д.Оюунтөгс, багшаар О.Өлзийсайхан, Д.Уранчимэг, Б.Одонжаргал, хувилбарт сургалтын багшаар Э.Өлзиймаа, туслах багшаар А.Бодь-Өнөр, Б.Алтанчимэг, Н.Мөнхцэцэг, няраваар А.Мөнгөнцэцэг, ахлах тогоочоор Б.Оюунчимэг, туслах тогоочоор Д.Амартүвшин, үйлчлэгчээр Б.Өлзийжаргал, сахиулаар Л.Энхжаргал нийт 13 багш ажилтантай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

ГУРАВ.ЗОРИЛГО

Хүүхдийн эрхийг дээдлэн хүндэлж тэднийг цогцоор хөгжүүлэх сэтгэл, итгэл дүүрэн хамт олон байхад оршино.

ДӨРӨВ.ЗОРИЛТ

Хандлагын өөрчлөлт хийж багш бүр ”Зөв монгол” хүүхдийг инээж угтан хөгжүүлж үдэх” бүтээлч хөгжил, хүмүүжил, олгох, зорилтыг хэрэгжүүлэх.

Сэтгэлээрээ хандаж

Бүтээмжээрээ манлайлъя

ТАВ. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

“Оюунлаг сэтгэлгээ,  бүтээлч санаанд  тулгуурлан хүний хөгжлийг дэмжсэн байгууллага болно

ГУРГАА. АЛСЫН ХАРАА

Хүүхдийг аюулгүй ээлтэй орчинд сурах таатай орчинг бүрдүүлэн Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх.

2022-09-21 00:00:00