Улсын бүртгэлийн байгууллага, түүний нэгж гадаад энгийн пасспортын зургийг авч буйтай талаар

Улсын бүртгэлийн байгууллага, түүний нэгж гадаад энгийн пасспортын зургийг авч буйтай холбоотойгоор зарим мэдээлэл, тайлбарыг өгч байна. Иргэнд ямар ач холбогдолтой вэ гэж үү? 
1.Иргэдээс гарах зардал - 0 төгрөг (Ойролцоогоор 3500₮); Зурагчин орох хугацааг хэмнэнэ. Өөрөөр хэлбэл зурагчин орох хугацааны нэгээхэн л хэсгийг бүртгэлийн байгууллага дээр зарцуулж байгаа гэж хэлж болно. 
2.Захиалах гадаад пасспортоо гар дээрээ авах хугацаа багасах юм. Өөрөөр хэлбэл захиалгыг тухайн мөчид цахимаар шууд үйлдвэр лүү хүргүүлдэг болж байгаа бөгөөд өмнө цаасаар ирүүлсэн зураг болон бусад материалыг үйлдвэр рүү хүргүүлэхэд цаг хугацаа орж хүлээгддэг байсан, ялангуяа орон нутгийн иргэд зардал, цаг хугацаа илүү их хэмнэгдэж байгаа болно. 
Түүнчлэн дээрхтэй холбоотойгоор цаасны, хүргэлтийн, шуудангийн зардал багасаж, цасан зураг наах, мөн бүртгэлийн хуудас хэрэглэхгүй тул яг тухайн бүртгэгч дээрх бүртгэлийн хурд сайжирна гэж харж байгаа. 
3.Иргэдийг өөрийн биеэр байлгаж (мөн ICAO шаардлага) зураг авч байгаа тул хуурамч пасспорт гаргах эрсдэлээс сэргийлэх бөгөөд бусад орны хил дээр манай пасспортыг илүү шалгадаг, нягталдаг байдал багасаж, бусад улс руу зорчих визийн болон бусад нөхцөл хөнгөрөнө гэж үзэж байна. Энэ бас ICAO буюу Олон Улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлагатай нийцүүлж байгаа гэдгийг иргэд маань ойлгож хүлээж авна уу. Цаашид өөрөө өөртөө үйлчилдэг киоск машиныг ажиллуулахад бид бас анхаарна аа. 
4.Ингэснээр цахим гадаад пасспортыг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд хилээр цахим гарц буюу e-gate 15-20 cекундэд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Өмнө нь Буянт-Ухаа дээр цахим гарц байсан ба QR код бүхий наалтыг пасспортоо нааж уншуулдаг байсан бол цаашид пасспортоо олон улсаас тавьж буй стандартыг хангаж авснаар өөрийн орны хилээс гадна бусад улсын хил дээрх e-gate ээр нэвтрэх боломж бүрдэнэ.
5.Түүнчлэн дундын зуучлал буюу пасспорт шуурхай гаргах нэрээр иргэдээс авлига, шан харамж авдаг байдал байхгүй болно. 

2022-10-06 12:09:26