Эрүүл мэндийн төвийн танилцуулга

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Заг сумын Хүн эмнэлэг нь 1936 онд бага эмчийн салбар  нэртэй  байгуулагдаж, эрхлэгч нь бага эмч Дулмаа, тэр үеийн сумын захиргааны нэг байшинд анх нээгдэж байжээ. 1957 оноос таван сум хариуцсан сум дундын эмнэлэг, гоц халдвартын станц, зөвлөлтийн мэргэжилтэн эмч нар   ажиллаж байгаад 1961- 1976 онуудад бага эмчийн салбар болсон. 1976 оноос их эмчийн салбар болон өргөжиж ажиллаж байна. 2011 онд Эрүүл мэндийн төв статустай болж үйл ажиллагаагаа явуулж байна. 1978 -2015 он хүртэл Монгол Улсын Хүний гавъяат эмч клиникийн профессор Доржийн Шаравнямбуу эрхлэгч эмчээр ажиллаж байсан. 2015-2016 онд Д.Өлзийсайхан, 2017оноос одоог хүртэл эрүүл мэндийн төвийн даргаар О.Гэрэлчимэг ажиллаж байна.

2022 онд эрүүл мэндийн төв нь их эмч -3,  бага эмч -5,  эх баригч -1, сувилагч -5, бусад ажилчид -9 нийт 23 ажилчдтай 10 ортойгоор сумын 4 багийн өрхийн  хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байна.   

Эрхэм зорилго: Сумынхаа хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй зарчмаар стандартын дагуу чанартай тэгш шудрага, жигд үзүүлэхэд оршино.

Алсын хараа: Хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулахад үйлчлүүлэгчиддээ “Хамгийн ээлтэй тусламж үзүүлэгч” эрүүл мэндийн байгууллагаар үнэлэгдэж итгэл хүлээлгэхийг эрмэлзэнэ.

Байгууллагын чиг үүрэг:

Эрүүл  мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.Байгууллагын стратеги төлөвлөгөө, дотоод журам, хамтын гэрээгээ шинэчлэн боловсруулж, магадлан итгэмжлэлд амжилттай орж , байгуу ллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн  төлөвлөгөөнд хийж хэрэгжүүлэх ажлыг тусган ажиллаж байна.

                            Эрхэмлэх үндсэн зарчим:

Хариуцлага хүлээх ёс

Эмч мэргэжилтэн нь өргөсөн тангарагтаа үнэнч байж ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэн ажиллах

Шудрага байх ёс:

Эмнэлгийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан, бодит байдал болон нотолгоонд суурилсан судалгаа тооцоотой байх

Найдвартай байдал:

Үйлчлүүлэгчийн  эрх ашгийг дээдэлж, өвчтний нууцыг чанд хадгалж үйлчлүүлэгчид хандах хандлага, ёс зүйн харилцаа хандлага сайтай байж ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх

 

 

Манай байгууллагын алдартан

Д.Шаравнямбуу нь хөдөө орон нутагт түүний дотор нэг суманд 40 жил тасралтгүй тогтвортой ажиллаж, эрүүл мэндийн салбар дахь төр засгийн бодлого, Засгийн газрын болон аймаг сумын Засаг даргын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх нялхасын эндэгдэл, халдварт өвчнийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд чанартай хүртээмжтэй хүргэж байсныг нь  төр засаг өндрөөр үнэлэж

1981 онд Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль

1988 онд Аймгийн хөдөлмөрийн аврага

1996,2001,2004 онд МУЗН –ийн Хүндэт үнэмлэх

1995 онд Эрүүл мэндийн яамны жуух бичиг

2001 онд Эрүүлийг хамгааллахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр

2003 онд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор

2006 онд Монгол Улсын хүний гавьяат эмч

2010 онд “Клиникийн профессор” цолоор тус тус шагнаж байсан.  

2022-09-19 00:00:00