Баянхонгор аймгийн Заг сумын танилцуулга

Баянхонгор аймгийн Заг сум нь 1924 онд байгуулагдсан хуучнаар Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэ Жамъян вангийн хошуу, Баянбулаг, Баян-Улаан, Чандмань-овоо, Залаа-овоо гэсэн 4 багийн нийт 577 өрхийн 2029хүн амьдардаг.
Заг нь Баянхонгор аймгийн нэг сум юм. Сумын төв Заг нь Хангайн нурууны өвөр Загийн гол эрэг дээр, Баянхонгор аймгийн төвөөс 188км зайтай оршино. Тус суманд Заг. Байдрагийн голын уулзвар буюу МНТ-нд “Чингисийн хүрэн бэлчир” гэж тэмдэглэгдсэн сайхан газар бий. Баянхонгор аймгийн зүүн хойд хэсэгт: -    Улаанбаатар хотоос 820 км, -    Aймгийн төвөөс 180 км зайд байрладаг.Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Бөмбөгөр сумдтай хиллэдэг.
Далайн төвшнөөс дээш 1800-2000м өргөгдсөн. Хангайн уулархаг бүсэд оршдог. Газар хөдлөлийн эрчим 3.5 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ, толгод бүхий тал хээр нутагтай, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Сумын нийт 577өрхөд 471 мал бүхий болон малчин өрх байгаа нь нийт өрхийн 81.6 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд 86361 толгой мал тоологдсноос тэмээ 211, адуу 5055, хонь 36891, үхэр 5347, ямаа 38857 тоологдсоноос цэвр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1913 толгой мал тоологдсон нийт малын 2.2 хувь болж байна 1981 онд баригдсан 35 см урттай сумын төвийн зүүн хажуу талаар урсаж байна

2022-05-22 00:00:00