Ерөнхий боловсролын сургуулийн танилцуулга

Заг сумын сургууль нь 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Богдмарал уулын хошууны Тамгын газрын дэргэд “Бичиг үсэгт” сургах тэнхим нэртэйгээр Баянбулаг буюу Баянгийн Ус хэмээх газар анх байгуулагджээ.

           Тэнхимийн захирлаар Шар Жанжаа, багшаар Аюур мээрэн ажиллаж 17 сурагч нэг гэрт хичээллэж байжээ.

          Тэнхим 1929 он хүртэл нүүдлийн байдлаар хичээллэж байгаад, 1931 онд хошууг татан буулгаж сум болгон өөрчлөхөд Заг сумын төвд шилжин ирж, мөн онд улсын төсөвт бага сургууль болсон. 1954 оноос 7 жилийн сургалттай анхны дунд сургууль, 1973 оноос 8 жилийн дунд сургууль, 1990 -1991 оны хичээлийн жилд 10 жилийн бүрэн дунд сургууль болон өргөжиж хичээллэсэн боловч хүүхдийн тоо цөөн, багшлах боловсон хүчин дутагдалтай учраас 1992 онд 17 сурагч, 1993 онд 15 сурагч 10 дугаар анги төгссөн, 1993 оноос дахин 8 жилийн сургууль, 2006 оноос 9 жилийн сургууль болсон.

         Түүхэн цаг хугацаанд сургуулийн насны хүүхэд сургуульд хамрагдаж, сургалтын чанар, багш эцэг эхийн холбоо сайжирснаар сургууль завсардалтгүй сургууль болж элсэлт цугларалтаараа 1980-1986 онд 6 жил дараалан аймагтаа тэргүүлж байв.

         Манай сургуульд 35 захирал, 400 гаруй багш, 5600 гаруй сурагчдыг төгсгөж, эрдэм мэдлэг олгосон байна. Сургууль төгсөгчдөөс боловсролын яамны 3 сайд (Ц.Баттөмөр, Н.Намсрай, Б.Даваасүрэн), Төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Шинжлэх ухааны доктор эрдэмтэн,  акедимч,  соёлын гавьяат зүтгэлтэн Б.ПүрэвОчир, Ц.Сүрэнхорлоо, Ж.Авхинсүх, Ю.Адьяа, Б.Ганбат, З.Мөнхдалай, Б.ОюунЭрдэнэ, Б.Пүрэвсүрэн, гавьяат эмч Л.Доржсамбуу, нэрт сэтгүүлч Д.Жигжидсүрэн, Н.Пүрэвдаш зэрэг олон алдартнууд төрснөөрөө манай хамт олон бахархан, бид тэднээс байнга суралцаж байдаг. Сургуулийн 50 жилийн ойгоор Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт жуух бичиг” ээр шагнагдсан.

        Сургалтын орчин сайжруулах, багш ажилчдын ажиллах, суралцагчдын суралцах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр  хангах, сурлагын стандарт хангалтын түвшинг дээшлүүлэх, багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, суралцагчдын эрхийг дээдлэх чиглэлээр олон ажлыг санаачлан хийж байна.

 

Сургуулиас төрөн гарсан алдартнууд, сайчууд

  1. Цэндийн Баттөмөр-Ардыг гэгээрүүлэх яамны сайд
  2. Намжилын Дамдинсүрэн-Улсын бага хурлын нарийн бичгийн дарга
  3. Цэндийн Намсрай-Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Гэгээрлийн яамны сайд
  4. Бямбын Даваасүрэн-Ардын Боповсролын яамны сайд
  5. Цэгмидийн Сүрэнхорлоо-Гавьяат багш, доктор, профессор
  6. Тангадын Галсан-Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн
  7. Бямбажавын Пүрэв-Очир-ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор
  8. Лувсангнйн Доржсамбуу-Малын гавьяат эмч
  9. Тангадын Дунжаа-Монгол Улсын гавьяат багш
  10. Барнасангийн Пүрэвсүрэн-Академич, Химийн Шинжлэх ухааны доктор, профессор
  11. Доржпаламын Гэрэл-Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хурандаа
  12. Юмдалын Адьяа-Шинжлэх Ухааны доктор, профессор
  13. Жанчивын Авхинсүх-Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор
  14. Жанцангийн Бат-Ирээдүй-Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор
  15. Баясгалангийн Ганбат-Эдийн засгийн ухааны доктор, профессор
  16. Зандраагийн Мөнхдалай-Боловсролын ухааны доктор, профессор
  17. Чойжилын Бадамжав-Шинжлэх ухааны доктор
  18. Балжингийн Цэдэнбал-Физик-математикийн ухааны доктор, профессор
  19. Хундангийн Отгонбат-ХАА-н ухааны доктор
  20. Болдуухайн Оюун-Эрдэнэ- Гэр бүл судлаач, доктор (Ph.D), дэд профессор
  21. Халтарын Мөнхбаяр-Түүхч
  22. Баярсайханы Сайнбуян-ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
  23. Бямбажавын Санчинхорлоо-Анагаах ухааны магистр
  24. Нямын Балжин-АИХ-ын депутет, улсын аварга малчин
  25. Жанханын Рагчаасүрэн-Монгол улсын сайн малчин
  26. Жанцангийн Баттулга-Монгол улсын сайн малчин
  27. Батын Сандагсүрэн-Монгол уллсын анчин
  28. Лувсангийн Нармандах-МЭЗ ХГУТ компанийн малын эмч
  29. Лундаагийн Буяндалай-Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутет
  30. Мягмарсүрэнгийн Батбаяр-Баянхонгор-Эрчим хүч ХХК-ийн гүйцэтгэх захирал
  31. Даржаагийн Бэгзсүрэн-Цагаан бэлчир ХХК-ийн захирал
  32. Мягмаржавын Лхачинбал-ХХХЯ болон ХХААЯ-ны тэргүүний ажилтан
  33. Чойжилын Доржхорлоо-Алаг даага ХХК-ийн захирал
  34. Жанцангийн Оюунхүү-“Тоонот принт” ХХК-ийн захирал
  35. Намбарын Түмэнжаргал- XX зууны “Дэлхийн шилдэг сэхээтэн”шагналт
  36. Доржхорлоогийн Бямбасүрэн-2000 оны “Дэлхийн шилдэг удирдагч” шагналт, “Тэрэлж жуулчин”ХХК-ийн захирал
  37. Арьяабазарын Даагансүрэн-Боловсролын салбарын шилдэг ажилтан
  38. Норовжавын Пүрэвдаш-Сэтгүүлч
  39. Дашзэвэгийн Жигжидсүрэн-Сэтгүүлч
  40. Жулчингийн Мөнхжаргал-Сүнс судлалын ухааны хүндэт доктор, профессор
  41. Пэрэнлэйн Бямбасүрэн-Хурандаа
  42. Дэмбээгийн Адьяа-Хурандаа
  43. Дагвасүрэнгийн Мэндбаатар Хурандаа
  44. Сүрэнхорлоогийн Мөнхнасан Хурандаа
  45. Жанцангийн Батсайхан-ХЦ-ийн дэд хурандаа
  46. Жанжаагийн Бор-Хилийн цэргийн хошууч
  47. Норовын Пүрэвдаш-Хилийн цэргийн хошууч
  48. Должингийн Цэнгэл-Батлан хамгаалахын их сургуулийн дэд хурандаа
  49. Сүхийн Доной-Ард түмний гавьяат дуучин
  50. Ганбүргэдийн Жаргалсайхан-БЦДБЭЧ-ийн дуучин
  51. Ваанчигийн Батзориг-“Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч
  52. Дашзэвэгийн Мөнхсайхан-“Жонон” хамтлагийн морин хуурч
  53. Гочоогийи Пүрэвдагва-“Увертура” хамтлагийн ахлагч
  54. Лхагвасүрэнгийн Батцэнгэл-Яруу найрагч
  55. Чулуунбатын Сосорбарам-Зураач, уран барималч
  56. Арьяаны Баасан-Сумд 10 түрүүлсэн манлай заан
  57. Мягмарын Батсуурь-Жудо бөхийн спортын мастер, аймгийн арслан
  58. Даваажанцаигийн Батбаяр-Үндэсний бөхийн аймгийн арслан
  59. Ядамсүрэнгийн Амарсанаа-Цанын спортын мастер
  60. Хасын Дорж-Волейболын спортын мастер
  61. Арсэдийн Жавзмаа-Цана, байт харвааны спортын мастер
  62. Баасангийн Баасанбат-Жудо бөхийн спортын мастер, аймгийн арслан
  63. Шаравнямбуугийн Алтанхуяг-Монголын волейболын лигийн мэргэжлийн тамирчин
  64. Доосүрэнгийн Мөнхзаяа-Зуун буудалт даамын спортын дэд мастер
  65. Жуухаанын Баянжаргал-Волейболын спортын дэд мастер, аймгийн начин
  66. Шагдарын Мөнх-Од-Үндэсний сур харвааны Улсын аварга
  67. Дашдоржийн Цэрэнтогтох-Цэргийн начин
 
2022-01-01 00:00:00