Хүүхдийн чуулган

Заг сумын ЕБС 2022-2023 оны хичээлийн жилийн "Хүүхдийн чуулган"-аа амжилттай зохион байгууллаа. Уг чуулганаар сурагчид хичээлийн жилийн зорилго зорилт, төлөвлөгөө гаргасан ба нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн гаргаж холбогдох албан тушаалтан, байгууллагад санал хүсэлтээ уламжлав. ЗДТГ-ын дарга Д.Гантуул, сургуулийн захирал Ө.Март нар сурагчдаас гарсан саналын дагуу холбогдох асуудлуудад хариулт, тайлбар өгөв. Мөн түүнчлэн сургуулийн "Сурагчдын зөвлөл"-ийг байгуулсан төдийгүй М.Буяндэлгэр багш Хүүхдийн элчээр шинээр сонгогдлоо.

2022-10-27 09:53:39