Хангайн бүсийн сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газрын туршлага солилцох уулзалт

Хангайн бүсийн сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газрын туршлага солилцох уулзалт 2022 оны 10 дугаар  сарын 28-ны өдөр сумын Засаг дарга Т.Нямжаргал нээж үг хэлэн  Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь,  Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Энхтүвшин нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлснээр үйл ажиллагаа эхлэн үйл ажиллагаа  30-ныг хүртэл 3 өдөр ажилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.   

Хангайн бүсийн сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газрын туршлага солилцох уулзалтын үеэр төрийн албан хаагчдын дунд урлагийн 2, спортын 3 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж 200 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.

Багийн нэгдсэн оноогоор Жаргалант сум 1-р байрт

Бууцагаан сум 2-р байрт

Галуут сум 3-р байрт тус тус шалгарлаа.

2022-10-31 00:00:00