“Энэ жилдээ – Эрүүл жиндээ”

Заг сумын Эрүүл мэндийн төвөөс Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн дэд сайдын баталсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Энэ жилдээ – Эрүүл жиндээ” уриатай аяны үйл ажиллагаанд нэгдэх нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. 
Нээлтийн үеэр Сумын иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулж эрүүл зохистой хооллолт, хоол хүнсийг зөв сонгох, илчлэг тооцох, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулах, хамт олноор нь идэвхжүүлэн, сэдэлжүүлэх, Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулав.
Мөн “Бид чадна” ангийн  бүсгүйчүүдийн дасгал хөдөлгөөний хичээлийг иргэдэд сурталчиллаа. Улам их амжилт хүсэе.
 Нээлтийн үйл ажиллагаанд идэвх гарган ороцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Энэ жилдээ – Эрүүл жиндээ УРАГШАА !!!
 

2023-04-12 00:00:00