"Тэр бум мод"

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/49 тоот захирамжаар ”Түйн голын төгөл” ХХК-тай модны суулгац худалдан авч тариалалт хийлгэх гэрээ байгуулсан.

Тамгын газрын даргын А/13 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг мод тарих үйл явцад байнгийн хяналт тавьж, модны тооллого хийж, шаардлага хангасан ажлын актаар хүлээж авсан. Хуучин наадмын талбайн хажууд 0,25 га талбай хашиж 400 ширхэг мод, зам дагуу, заал тойроод 350 ширхэг мод, цэцэрлэгт хүрээлэнд 250 ширхэг мод нийт 1000 ширхэг улиас модыг тарих ажлыг гүйцэтгэж өгсөн. (Нөхөн тариалалт хийж болзошгүй эрсдэлийг тооцож 50 ширхэг улиас, 50 ширхэг шар хуайс модыг үлдээсэн, нэмж 200 ширхэг шар хуайс, 100 ширхэг хайлаас модыг худалдан авч тариж арчиллуулахаар байгууллагуудад хувиарлан өгсөн). Мод тарих ажилд туслуулахаар 4 иргэнийг “Түйн голын төгөл” ХХК-аас мод тарих ажил гүйцэтгэж дууссаны дараа цалинжуулахаар ажиллуулсан. Мод тарих явцад усалгааг иргэн С. Жаргалсайхан 2 тн-ын саваар зөөж усалсан.

Усалгааны "Дүк" машиныг засварлан ашиглалтад оруулж сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тамгын газрын ажилчид, жолооч нар мод усалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Модны хайс хамгаалалтын ажлыг хийлгэхээр 2 иргэнийг цалинжуулан ажиллуулж байна.

2023-05-16 00:00:00