Баянхонгор аймгийн Заг сумын Соёлын төв Дуу бичлэгийн студитэй болж 2021 оны 12 дугаар сарын 24-нд нээлтээ хийлээ.

Баянхонгор аймгийн Заг сумын Соёлын төв Дуу бичлэгийн студитэй болж 2021 оны 12 дугаар сарын 24-нд нээлтээ хийлээ. Тус дуу бичлэгийн студийн акустик өрөөний тохижилтыг сумын ард иргэдийн сэтгэлийн хандив болох 1290.000 төгрөгөөр хийж гүйцэтгэв. Мөн холбогдох тоног төхөөрөмжийн өртөг 5000.000 төгрөгийг 2021 оны ОНХС-ын төсвөөс шийдвэрлэв. 
Соёлын төвийн үйл ажиллагаанд хандив өргөсөн, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний минь ажил үйлс нь үргэлж өөдөө байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэж байх болтугай. 
• Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Батбаяр 400.000 төгрөг
• Баян улаан 2-багийн малчин Баяржаргал 300.000 төгрөг
• Баян улаан 2-багийн малчин Оюунбилэг 240.000 төгрөг
• Баян улаан 2-багийн малчин Ариунболд 100.000 төгрөг
• Баян улаан 2-багийн малчин Баярсайхан 100.000 төгрөг
• Чандмань овоо 3-р багийн малчин Пүрэвжав 100.000 төгрөг
• Чандмань овоо 3-р багийн малчин Пүрэвхүү 50.000 төгрөг

2022-01-05 00:00:00