онцгой комисс

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор сумын онцгой комисс болон ЗДТГ-с малчид, ард иргэдийг үнэ хямд өвс тэжээлээр хангах зорилгоор доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Сумын нөөцөд 2023 оны 12 р сард 4000 боодол өвс, 800 шуудай улаан хивэг байсныг өвсийг 16.000 төгрөгөөр, хивэгийг 27.000 төгрөгөөр зарж борлуулсан.

1-р сард ирсэн 1000 боодол өвсийг 16.000 төгрөгөөр худалдан авч тээврийн зардлыг аймгийн онцгой байдлын газраас хариуцаж төлсөн тул 16.000 төгрөгөөр малчидад нийлүүлсэн. Харин 2 дугаар сард ирсэн 1940 боодол өвсийг 18.000 төгрөгөөр худалдан авч 18.000₮ зарж дууссан байна. Одоогийн байдлаар сумын тамгын газрын нөөцөд 550 шуудай улаан хивэг байна. Дараагийн татан авалт болох 1000 боодол өвсийг 2024:02:25 өдрөөс өмнө хүлээн авах гэрээ хийсэн боловч зам даваа хаагдах, аймгаас шилжүүлэн ачих зэргээс шалтгаалж татан авалт хойшлогдож байна. Сумын онцгой комиссын зүгээс өвс тэжээлийг аль болох тасралтгүй татан авалт хийх зорилт тавин ажиллаж байна.

2024-02-21 00:00:00