УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙНХНЫ ИХ ЗОЛГУУТЫН УРИЛГА

ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын 11 буюу ирэх долоо хоногийн мягмар гараг (2024.02.20)-т нийслэл Улаанбаатар хот орчим дахь Баянхонгор аймгийн Заг сумынхны нийтийн золголттой.

Өглөө 10 цагт Улаанбаатар хотод суугаа Баянхонгорчуудын сар шинийн нэгдсэн золголт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ үеэр хүчит бөхийн барилдаан, “Гурван бүс” нэгдлийн уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

Аймаг нийтийн золголт тараад өдрийн 2 цагаас Сансрын тунелийн "ХЭРЛЭН" зоогойд Заг голынхны золгуут эхэлнэ.

Загийн голтой хүйн холбоотой, сэтгэл уяатай ахан дүүс та бүхнийг морилон ирэхийг урьж байна.

2024-02-15 00:00:00