архив тооллого

Байгууллагын архивын баримтын бүрэлдэхүүн тоо хэмжээ ,

хадгалалт хамгалалтад нэгдсэн тооллого явуулах тухай

 

Байгууллагын архивын баримтын бүрэлдэхүүн тоо хэмжээ , хадгалалт хамгалалтад нэгдсэн тооллого явуулах тухай Аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжын дагуу байгууллагын даргын А/17 тоот тушаалаар 3 хэсэг ажлын хэсэг, байгууллагын архивын баритыг тоолох журмыг гаргаж ажилласан.

Ажлын хэсгийн  бүрэлдэхүүн-1 (70 жил хадгалах баримт тоолох ) нь байгууллагын архивт хадгалагдаж байгаа 1969-2022 оны өвчний түүх, 1985-2022 оны төрөлтийн түүхийг нярайн түүхийн хамт, нийгмтйн даатгалын шимтгэл, цалингийн цэст, цалингийн нууц карт, цалингийн карт зэргийг нэг бүрчлэн он тус бүрээр нь тоолов.

Өвчний түүх 1969-2022 он: Өвчний түүхүүдийг нэг бүрчлэн тоолоход дотоод товьёг, хамгаалах нэмэлт хуудас, баталгааны хуудас байхгүй боловч ихэнх баримтууд хуудасны дугаарлалт бүрэн бүртгэлтэйгээ таарч байсан. 1996 оны баримтууд бүгд хуудасны дугаарлалт байхгүй байсныг тоологч Ж.Болормаа дугаарлаж нийт хуудасны тоог гаргасан. 2015 оноос хойш баримт тодоод товъёг, ашиглалтын хуудас, баталгааны хуудас бүрэн байж хуудасны дугаарлалт бүрэн байгаад бүртгэлтэйгээ таарч байв. Өвчний түүхүүдийг ажлын хэсгийн ахлагч А.Отгонбилэг, статистикч Б.Гүнжидмаа, эмийн мэргэжилтэн Б.Мөнгөнчимэг нар тоолов.

Статистикч 2021-2020 оны өвчний түүхийг архивт хүлээлгэн өгөөгүйгээс болж хуудасны тоог гаргахад хүндрэлтэй  тооллогын  ажил багагүй удааширсан. Тус оны баримтуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэг бүрчлэн хуудсыг дугаарлаж тоог нь гаргаж өгсөн. Тус оны баримтуудыг  дотоод товъёг баталгааны хуудас нүүрийг сольж, хамгаалах нэмэлт бор кордоноор үдэж байгууллагын архивт шилжүүлэхээр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Төрөлтийн түүх: Тоологчоор эх баричг С.Энхзаяа ажилласан бөгөөд төрөлтийн түүхийн бүртгэлд ороогүй 1994 оны 380 хуудастай баримтыг илрүүлж бүртгэлд оруулсан. Төрөлтийн түүхүүд нь мөн 1985-2012 он хүртэл дотоод товъёг хамгаалах нэмэлт хуудас байхгүй байв.1985-2001 он хүртэл нэг бүртгэл 2002 оноос хойш төрөлтийн түүхэнд он тус бүр дээр бүртгэл гаргаж бүртгэлийг шинэчилсэн.

Нийгмийн даатгалын шимтгэл: Тоологч эмийн мэргэжилтэн Б.Мөнгөнчимэг хариуцан тоолов. 2002 оны, 2004 оны,  2015 оны  нийгмийн даатгалын шимтгэлийн баримт байхгүй байгааг тус онуудын баримтыг Төрийн архивт шилжүүлэхдээ байгаагаар өгч  дансанд буруу мэдээлэл оруулсан байна.

Нууц карт:  1997-2001 оны цалингийн нууц карт тавиур дээр байгаа ч бүртгэлд байхгүй байсныг бүртгэлд оруулж дугаарлаж бүртгэв.

Цалингийн цэст: 2002-2003 оны, 2004 оны 2015 оны цалингийн цэст байхгүй байна. 2015 оны байнга хадгалах баримтыг Төрийн архивт шилжүүлэхдээ мөн байгаагаар бүртгэл гаргаж буруу мэдээлэл оруулсан байна.

Байгууллагын архивт 70 жил хадгалах баримтууд нь бүгд хамгаалах хайрцагт байдаг бөгөөд архивын нягтруулсан шүүгээнд хадгалагдаж байна.

 Ажлын хэсгийн  бүрэлдэхүүн-2  (Түр 10 жил  хадгалах ) нь байгууллагын архивт хадгалагдаж байгаа 2001-2022 оны баримтыг тоолов.

Нийгмийн ажилтан Ө.Оюунболд, жолооч Б.Эрдэнэсайхан нар  2010-2014 оны баримтыг тоолов. 2013-2015 онуудад ажиллаж байсан Нягтлан бодогч У.Сүхбаатарын санхүүгийн касс харилцах, нярав С.Самдан няравын тайлангууд дугаарлалт байхгүй. Баримтыг дугаарлаж баримтын худасны дугаарыг гаргав.

Тоологч үйлчлэгч Э.Энхтуяа 2015-2016 оны баримтыг тоолж хуудасны дугаарлалтыг тулгаж үзэхэд няравын тайлан дугаарлаагүй байсныг тухай үед нярав хийж байсан вакцинатор А.Одгэрэлд өгч дугаарлуулсан.

Ахлах сувилагч Б.Мөнхзул 2017 оны баримтыг тоолж дугаарлалтыг нь тулгав. Дугаарлалтгүй баримт гарсангүй баримтын дугаар бүртгэлийн дугаартай ганц нэг оноогоор зөрж байсныг бүртгэл дээр зассан.

Багийн эмч Э.Цэрэндолгор 2018 оны баримтыг тоолоход бүх баримт дугаарласан байсан.

Сувилагч Б.Амаржаргал 2019 оны баримтыг тооллоход бүртгэл баримт хоер таарсан боловч 4 ширхэг баримт нэмэгдэж бүртгэлд шинээр нэмж оруулсан.

Ахлах сувилагч Б.Мөнхзул 2020 оны баримтыг тооллоход дугаарлалт бүрэн байсан боловч мөн 4 баримт нэмэгдсэн.

Багийн ахлагч их эмч Ж.Сэлэнгэ 2021-2022 оны баримтад тооллого хийж бүртгэл баримтыг тулгахад шинээр 7 баримт нмэгдэж бүртгэлд тусгасан.

Цаашид  ажилчид хугацаандаа баримтаа архивт шилжүүлдэг байх баримтын дугаарлалтыг үнэн зөв дугаарлах шаардлагатай байгааг багийн ахлагч нар байгууллын хурал дээр анхааруулав.

2021-2022 оны байнга хадгалах баримтын тооллогыг байгууллагын дарга О.Гэрэлчимэг, багийн эмч Л.Мядагбадам нар хийсэн. Дутуу баримтыг холбогдох мэргэжилтнүүдэд анхааруулж 7 хоногийн дотор Архив, бичиг хэргийн ажилтанд гаргаж өгөхийг анхааруулав.

Мөн тус эрүүл мэндийн төвийн архивт хадгалагдаж байгаа 70 жил хадгалах 552 баримтын 132676 хуудастай. Түр хадгалах 705 баримтын 79117 хуудастай баримтуудыг 100% хамгаалах бор хайрцаганд хийж нягтруулсан шүүгээнд хадгалаж байна.

Байгууллагын архивт хадгалагдаж байгаа 2000-2009 оны баримт цөөхөн байгаа нь тухайн үед ажиллаж байсан ажилчид баримтаа архивт хүлээлгэн өгдөггүй эсвэл өмнө нь ажиллаж байсан хүмүүс дур мэдэн устгасан байх магадлалтай байна.

2023-11-23 00:00:00