МИШЭЭЛ ХҮҮХДИЙН САН

Заг сум дахь сүүлийн өдөр буюу 4 дэх өдөр. Тус сумын хүүхдүүдийн шүдний өвчлөлийн нөхцөл байдал муу байсан учир ихэнх хүүхдүүдэд олон удаагийн давтамжтай шүдний үзлэг, эмчилгээг хийж, нийтдээ 350 гаруй хүүхдийг хамрууллаа. Бидний хувьд хүүхдийн гэрэлт инээмсэглэлийн төлөө ажилладаг учир амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох нь үргэлж чухал байсаар ирсэн. Бид Заг сумын цэцэрлэг, сургуулийн 192 хүүхдэд болон тэдгээрийн 180 гаруй эцэг эх, асран хамгаалагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтаа хүргэлээ.

2024-03-26 00:00:00