АХМАДАА АЛДАРШУУЛЪЯ

Манай сумын Чандмань-Овоо 3-р багийн өндөр настан, хүндэт буурлын нэг нь Бүгд найрамдах Монгол ард улсын Тэргүүний анчин О.Цэрэнлонжид гуай билээ. Заг сумын хөгжил цэцэглэлтэд залуу сайхан нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан энэ буурлаа Загийнхан хүндэтгэн хайрладаг. Олон сайхан үр хүүхдүүдийг өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн О.Цэрэнлонжид гуайдаа урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе!

Долоо хоног бүр өндөр настай ахмадаа хүндэтгэн алдаршуулж, түүхт 100 жилийн ойдоо бэлэг барьж байх болно.

Заг сумын Ахмадын хороо, Ой зохион байгуулах комисс

Оролмаагийн Цэрэнлонжидын Танилцуулга

Архангай аймгийн Заг гол сумын Чандмань-Одоо багийн хадатын дөрөлж /Одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын Чандмань-Одоо 3-р багийн нутаг/ гэдэг газар 1940 онд төрсөн. 1948 онд Заг сумын дунд сургуульд орж 7-р анги төгссөн. 1979 онд Жаргалант сумын 10 жилийн дунд сургуулийн 10-р ангийг эчнээгээр суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

Нутгийн бүсгүй Г.Цэцэгмаатай гэр бүл болж Охин Болорчимэг, Хүү Энхтүвшин, Баттулга, Охин Ундраа, Хүү Ганцолмон, Охин Отгондэлгэр нарыг өсгөж хүмүүжүүлсэн.

2024-04-09 10:10:41